АИ‑92‑оос бусад шатахууны үнийг нэмнэ

Төр, хувийн хэвшлийн хамтарсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах зөвлөл хуралдаж, АИ‑92 энгийн шатахуунаас бусад төрлийн шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргав.

Дэлгэрэнгүйг МУ-ын онцлох үйл явдал хэсгээс уншаарай.

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ!


Хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтад тань туслах үнэн бодит мэдээлэл, судалгаа шинжилгээнд суурилсан “Тоймлоё - Эдийн засаг, зах зээл, боломжууд” товхимлыг хүргүүлж байна.


ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ

  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Боао форум-2026”-д оролцож, бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын туршлага, байр сууриа илэрхийллээ.
  • “PetroChina”-ийн 2025 оны ашиг 4.5%-иар буурч, 157.3 тэрбум юаньд хүрсэн нь газрын тосны үнэ сулрах, түлшний эрэлт удаашрахтай холбоотой гэж мэдээллээ.
  • “Завхан баялаг” ХК 2025 онд 701 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 4.5%-иар өссөн ч татварын дараах цэвэр ашиг 50 гаруй хувиар буурч, 9.7 сая төгрөг болсон гэж мэдээллээ.
  • Arm Holdings анх удаа өөрийн боловсруулсан чипийг зах зээлд гаргаж, ойрын таван жилд 15 тэрбум ам.долларын борлуулалтын зорилт тавьж байна. Шинэ “AGI CPU” чипийн анхны томоохон хэрэглэгч нь Meta Platforms бөгөөд үйлдвэрлэлийг TSMC гүйцэтгэхээр болжээ.
  • “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж, Торонтогийн хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн 3,284,167 ширхэг хувьцаагаар нэмэгдэн нийт хувьцааны тоо 65,227,554 болжээ. 

  • JPMorgan Chase шинэ хувийн зээлийн сан байгуулж, хөрөнгө оруулагчдад улирал тутам 7.5%-ийн эргэн авах эрх олгохоор төлөвлөж байна.

  • Хонконгийн хөрөнгийн биржид IPO-оор татсан хөрөнгө оруулалт 2026 оны эхний гурван сард 13 тэрбум ам.доллар давсан ч Бээжингийн хязгаарлалт болон бүс нутгийн тогтворгүй байдал нь цаашдын өсөлтөд сорилт болж байна.

✨ ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ 

🏆 Үнэт цаасны давуу тал: 


✅ Үнэт цаас гаргагч: Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК (МИК ОССК)
✅ “МИК Холдинг” ХК‑ийн баталгаатай
✅ Тогтмол хүүтэй хаалттай бонд (биржийн бус зах зээл)
✅ Хүүгийн төлөлт тогтмол – хагас жил тутам
✅ Хөрөнгөө найдвартай өсгөх боломж
✅ Транчийн нөхцөл (жилийн хүү):
 • ₮ 12 сар – 17.5%
 • ₮ 18 сар – 18.0%

 • ₮ 24 сар – 18.5%

 • ₮ 36 сар – 19.0%
✅ Олон улсын зээлжих зэрэглэл: Moody’s B3 (Тогтвортой), S&P Global B- (Тогтвортой)


👉Та доорх холбоос дээр дарж мэдээллээ оруулснаар манай хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүд тань руу холбогдож үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээлэл болон арилжаанд оролцох заавар хүргэх болно.


📞 Холбоо барих: 7010-0261, 8008-8704

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ


МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРСАН БЭ?

  • Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 51,811.74 нэгжид хүрч 0.37 хувийн уналттай хаагдлаа. 

  • Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд МХБ нийт 7,565 хэлцэл гүйцэтгэсэн ба хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13,647 тэрбум төгрөг болжээ.

  • "Багануур" ХК-ийн хувьцааны үнэ долоо хоногийн 15.00 хувиар өсөж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их өсөлттэй хувьцаагаар тодров. Харин "Шивээ овоо" ХК-ийн ханш -15.49 хувиар унаж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их уналттай хувьцаа боллоо.

МУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

Төгрөгийн гадаад валюттай харьцах дундаж ханш суларчээ

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны хоёрдугаар сард 3565.87 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 106.7, өмнөх сарынхаас 4.8 төгрөгөөр суларлаа. Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 4221.12 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 619.7, өмнөх сарынхаас 41.6 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Түүнчлэн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш хоёрдугаар сард 46.31 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.7, өмнөх сарынхаас 0.7 төгрөгөөр, юаньтай харьцах ханш 516.38 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 41, өмнөх сарынхаас 5.4 төгрөгөөр суларчээ.


АИ‑92‑оос бусад шатахууны үнийг нэмнэ

Төр, хувийн хэвшлийн хамтарсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах зөвлөл хуралдаж, АИ‑92 энгийн шатахуунаас бусад төрлийн шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргав. Үнийг огцом бус, шат дараатайгаар нэмэх ба дэлхийн зах зээл дэх нефтийн үнийн өсөлт, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан хил дээрх үнэ 900–2000 төгрөгөөр өсөх нөхцөл үүссэнийг АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин тайлбарлав.

Өмнө нь бүрдүүлсэн нөөцөөр үнийг барьж байсан ч, дэлхий даяар 90 гаруй улс нефтийн хомсдолд орсон өнөөгийн нөхцөлд тодорхой хэмжээнд үнэ нэмэхээс өөр аргагүйд хүрчээ. Одоогийн байдлаар АИ‑92 шатахуун 42 хоног, АИ‑95 72 хоног, дизель түлш 29 хоногийн нөөцтэй бөгөөд ОХУ-тай хийсэн тогтворжуулалтын гэрээгээр АИ‑92‑ын үнэ хэвээр, харин бусад шатахууны импортын үнэ олон улсын зах зээлийн өсөлттэй уялдан өндөр түвшинд тогтоогдсон байна.


Үндэсний баялгийн сангийн асуудлаар олон нийтийн зөвлөлдөх шат эхэллээ

2026 оны 3‑р сарын 26‑нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх зөвлөлийн ажлын албанаас Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдсан асуудал сэдвээр уул уурхайн салбарын төлөөлөл, судлаачид, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, удирдлага, менежментийг сайжруулах, стратегийн ордуудын баялгийн өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх механизмыг боловсронгуй болгох шаардлагатайг онцлов.

Үүний дараа 2026 оны 3‑р сарын 27‑ноос Үндэсний баялгийн сантай холбоотой бодлого, орлого, зарцуулалтын асуудлаар иргэдийн санал, байр суурийг авах зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэлсэн байна. Тус санал асуулга нь газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд хэрхэн хүртээмжтэй хуваарилах талаар олон нийтийн зөвшилцлийг хангах зорилготой аж.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 🌍

  АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ГЕОПОЛИТИКИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДЛААС ШАЛТГААЛАН УНАЛТТАЙ ХААГДАВ 

Өнгөрсөн долоо хоног АНУ-ын хөрөнгийн зах зээл өндөр хэлбэлзэлтэй өнгөрч, геополитикийн нөхцөл байдал болон газрын тосны үнийн савлагаа хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа. Тухайн хөрөнгийн зах зээлийг төлөөлөх индексүүд болох S&P 500, Dow Jones, Nasdaq тав дахь долоо хоногтоо дараалан уналттайгаар арилжаалагдлаа. 


Инфляцын дарамт нэмэгдэж, компаниудын зардал 10 сарын дээд түвшинд хүрсэн нь шинжээчдийн санааг зовоож байна. Үнийн өсөлт 2022 оноос хойших хамгийн хурднаар нэмэгдсэн бол ажилгүйдлийн даатгалын шинэ мэдүүлэг тогтвортой хэвээр үлдсэн ч хэрэглэгчдийн итгэлийн индекс буурч, инфляцын хүлээлт 3.8% болж өссөн нь хэрэглээний эрсдэлийг нэмэгдүүлэв.


Бондын зах зээлд өгөөжүүд геополитик болон газрын тосны үнийн өсөлтийн нөлөөгөөр савлаж, ХНС-ийн дахин хүү өсгөх эрсдэлийг зах зээл тооцож эхэлсэн шинжтэй байгааг шинжээчид онцолж байна.

  ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЛТТЭЙ ХААГДСАН Ч ГЕОПОЛИТИКИЙН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ХЭВЭЭР БАЙНА

Европын хувьцааны зах зээл өнгөрсөн долоо хоногт өсөлттэй хаагдсан ч геополитикийн тодорхойгүй байдал болон түүхий эдийн үнийн савлагаа хөрөнгө оруулагчдын сэтгэлзүйд дарамт үзүүлсээр байна. Эрчим хүчний үнэ өсөж буй энэ үед Европын Төв Банк шаардлагатай бол аливаа хуралдаанаар бодлогын хүүг өөрчлөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн нь зах зээлд болгоомжлол нэмэгдүүлэв.


Германд бизнесийн итгэлцэл 2025 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн ч үйлдвэрлэлийн PMI бага зэрэг сэргэж, үйлдвэрлэлийн салбарт эерэг дохио өглөө. Харин Еврозоны нийлмэл PMI 3-р сард буурч, шинэ захиалгын уналт болон хангалтын сүлжээний тасалдлууд эдийн засгийн өсөлт саарах эрсдэлийг тодотголоо.


OECD-ийн шинэ таамаглал эдийн засгийн төлөвийг сөргөөр таамаглаж байгаа хэвээр байгааг бататгаж, 2026 оны өсөлтийн төсөөллийг Еврозонд 0.8%, Их Британид 0.7% болгон бууруулсан байна. Их Британийн инфляц 3%-д тогтвортой байгаа ч Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний үнийн огцом өсөлт одоогоор тооцогдоогүй тул инфляцын дарамт нэмэгдэх эрсдэл хэвээр байгааг онцоллоо.

  ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

ЯПОНЫ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ЭРЧИМ ХҮЧ БОЛОН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЭРСДЭЛИЙН ДУНД ХЭЛБЭЛЗЭЛТЭЙ ХААГДЛАА

Японы хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногийг холимог гүйцэтгэлтэй хааж, Nikkei 225 өөрчлөгдөөгүй бол TOPIX 1.1%-иар өсөв. Газрын тосны өндөр үнэ болон Ойрх Дорнодын мөргөлдөөн нь импортын эрчим хүчинд ихээхэн хамааралтай Японы эдийн засагт дарамт үзүүлж, бизнесийн зардлыг нэмэгдүүлэн өсөлтийг удаашруулах, өрхийн хэрэглээг шахах эрсдэлийг нэмэгдүүлж байна.


Ам.долларын эсрэг иений ханшийн сулрал үргэлжилж 160 луу дөхсөн нь 2024 онд интервенц хийж байсан шугамтай ойрхон тул дахин арга хэмжээ авах эрсдэлийг нэмэгдүүлэв. Сангийн сайд валютын спекуляцийн нөлөөг онцлон, шаардлагатай тохиолдолд “эрс шийдэмгий алхам” хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа.


Эдийн засгийн талаас авч үзвэл, суурь инфляц 1.6% болж буурсан нь эрчим хүчний татаасны нөлөөтэй болохыг эдийн засагчид онцоллоо. Гэвч газрын тосны үнэ өссөөр байгаа тул инфляц дахин нэмэгдэх дарамт хэвээр байгаа тул Төв банк тогтвортой инфляцыг хангах гол хүчин зүйл нь бодит цалингийн өсөлт байх ёстойг дахин онцлов.

  ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

ХЯТАДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН ӨСӨЛТ БОЛОН ХУДАЛДААНЫ ХУРЦАДМАЛ БАЙДЛЫН НӨЛӨӨГӨӨР УНАЛТТАЙ ХААГДЛАА

Хятадын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт бууралттай хаагдсан бөгөөд нефтийн үнийн өсөлт, Ойрх Дорнодын мөргөлдөөний эрсдэл эрчим хүчний зардлыг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт голлон нөлөөлөв. Эрчим хүчний үнийн дарамтыг зөөлрүүлэх зорилгоор засгийн газар дотоодын бензин, дизелийн үнийн өсөлтийг хязгаарлаж, боломжит нэмэгдлийг тал хувиар бууруулах шийдвэр гаргасан нь олон нийтийн анхаарлыг татлаа.


Гадаад худалдааны тал дээр Хятад улс АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээ болон сэргээгдэх эрчим хүчний бодлогод шалгалт эхлүүлснээр хоёр талын худалдааны хурцадмал байдал дахин нэмэгдэв. Эдийн засгийн үзүүлэлтээс харахад, Ойрх Дорнодын мөргөлдөөн эхлэхээс өмнө Хятадын томоохон үйлдвэрлэлийн компаниудын ашиг 2026 оны эхний хоёр сард 15%-иар өссөн нь салбаруудын сэргэлт жигд бус байгааг харуулж байна.

МАКРО ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТАРХАХ ХУВААРЬ | 2026.03.30 - 04.03

🔎 ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ

⛽ Шатахууны үнэ ба инфляци

1. Асуудлын гол шалтгаан

Шатахуун, нефть нь тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний зайлшгүй орц учраас түүний үнэ өөрчлөгдөхөд эдийн засгийн бүх салбарын өртөг нэгэн зэрэг хөдөлдөг. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортолдог, валютын ханшийн хэлбэлзэлд мэдрэг тул шатахууны үнийн савлагаа инфляцад хурдан, хүчтэй дамждаг.

2. Инфляцад нөлөөлөх 3 үндсэн суваг

·         Шууд нөлөө: Шатахуун Хэрэглээний үнийн индексэд шууд жинтэй. Жижиглэнгийн шатахуун, тээврийн үйлчилгээний үнэ өсөхөд инфляц богино хугацаанд нэмэгдэнэ.

·         Дам (зардлын) нөлөө: Шатахуун үнэтэй болсноор хүнс, ХАА, барилга, үйлчилгээний тээвэр‑логистикийн зардал өсөж, бараа үйлчилгээний үнэ дараалан нэмэгддэг (cost‑push inflation).

·         Валютын нөлөө: Шатахуун ам.доллараар импортлогддог тул нефтийн үнэ өсөхөд ханш сулрах нөхцөл давхцвал инфляцын дарамт давхар нэмэгдэнэ.

3. Сарын динамик ба саатал (lag)

Практикт шатахууны үнэ түрүүлж өөрчлөгдөж, инфляц 1–3 сарын дараа хариу үзүүлэх хандлага түгээмэл. Эхний сард шууд нөлөө, дараагийн саруудад дам нөлөө тархаж, инфляцын өсөлт “үргэлжилсэн” хэлбэртэй болдог.

4. Эдийн засагт үзүүлэх өргөн нөлөө

·         Өрх: Бодит орлого буурч, хэрэглээ хумигдана.

·     ААН: Ашиг багасч, зарим салбарт үнийн дамжуулалт дутмаг үед алдагдал үүснэ; хөрөнгө оруулалт хойшлогдоно.

·         Макро: Дотоод эрэлт саарч, эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэл нэмэгдэнэ.

5. Мөнгөний бодлогын сорилт

Нефтийн үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляц нь нийлүүлэлтийн шалтгаантай тул хүүгээр бүрэн “дарж” болдоггүй. Гэсэн ч инфляц өсөхөд Төв банк хүүг өндөр барих шаардлагатай болж, зээлийн өртөг өссөнөөр өсөлтөд дарамт нэмэгддэг.

6. Монгол Улсын онцлог

Импортын хамаарал өндөр, тээврийн зардал их, ханшийн хэлбэлзэл хурдан дамжих нөхцөлд шатахууны үнийн өсөлт нь инфляц, ханш, өсөлтийг нэг дор хөдөлгөх “гинжин нөлөө”-г үүсгэдэг.

7. Бодлогын ач холбогдол

Шатахууны үнийн зохицуулалт, нөөцийн бодлого, татвар‑төсвийн уялдаа нь зөвхөн нийгмийн хамгаалал бус, макро тогтвортой байдлын бодлого юм. Ил тод үнийн дохио, шат дараатай өөрчлөлт, нөөц‑логистикийн удирдлага инфляцын огцом савалгааг зөөлрүүлнэ.

🎯 Дүгнэлт

Шатахууны үнэ бол инфляцын хамгийн хүчтэй өдөөгч. Монгол шиг импортын эдийн засагт нефтийн үнийн савлагаа шууд, дам, валютын гурван сувгаар дамжин инфляц‑өсөлт‑мөнгөний бодлогыг зэрэг шахдаг. Иймд шатахууны үнийн бодлого нь эдийн засгийн тогтвортой байдлыг барих хамгийн чухал зангилаа юм.

🧑‍🏫 ТАНЫ МЭДЛЭГТ | ⛽️ Шатахууны үнийн өсөлтийн суурь шалтгаан

Шатахууны үнэ өсөх гол шалтгаан = Дэлхийн нефтийн үнэ + Валютын ханш + CIF өртөг ба татвар + Дотоод логистик, улирлын эрэлт эдгээрийн нийлбэр нь жижиглэнгийн үнэд шингэж, 1–3 сарын сааталтайгаар инфляцад дамждаг.


1. Дэлхийн нефтийн ба бүтээгдэхүүний үнэ, геополитик

Олон улсын нефтийн үнийн огцом савлагаа (Ойрх Дорнодын эрсдэл гэх мэт) бүтээгдэхүүний өртгийг өсгөж, дотоодын инфляцын төлөвт дарамт үүсгэдгийг Төв банк анхааруулсан.

2. CIF өртөг өсөх
Түүхий тос + тээвэр/даатгал + нийлүүлэлтийн нэмэлт зардал өсөх нь “хил үнэ”-ийг нэмэгдүүлж, жижиглэнгийн үнэд шууд нөлөөлнө. Засгийн газар “шатахууны үнийн зөвлөл”-тэй уулзан, дэлхийн үнэ болон ОХУ‑ын хил үнэ өсөлт дотоод жижиглэнгийн үнийг түлхэх эрсдэлтэйг тэмдэглэсэн.

3. Нийлүүлэлтийн сүлжээ, нөөц ба улирлын эрэлт
Тээвэр/логистикийн саатал, улирлын оргил хэрэглээ (ялангуяа дизель) нь богино хугацаанд үнэд дарамт нэмнэ. Нийлүүлэлт хэвийн үед ч дэлхийн үнийн өсөлт дотоодын үнэд шат дараатай шингэдэг.

4. Инфляцад дамжих суваг
Шатахуун нь ХҮИ‑ийн шууд бүрэлдэхүүн тул үнэ өсөхөд инфляц богино хугацаанд нэмэгдэж, дараа нь тээвэр‑логистикийн өртгөөр дамжин өргөн хүрээний бараа, үйлчилгээний үнэд шингэдэг (2026‑02: улсын инфляц 6.5%, суурь 6.0%, УБ 4.2%).

Logo

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

⚠️ Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн харилцагчдад мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаас худалдах, худалдан авах санал биш юм. Мэдээллийн үнэн бодит байдалд шаардлагатай хяналт хийгдсэн ч баталгаа өгөхгүй. Уг мэдээллийг ашигласнаас үүссэн аливаа хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.